Дуурийн дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгоно 

Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт Засгийн газраас мөнгөн шагнал олгох шийдвэр өнөөдөр гаргажээ.

Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Шаравын  “Монголын тал нутаг” дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр Олон улсын А болон Б зэрэглэлийн өндөр чансаатай тэмцээнүүдэд оролцон удаа дараа тэргүүн, дэд байруудад шалгарч байсан билээ.

Санал болгох мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …