Баянзүрх дүүргийн хоёр тойрогт ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнөөдөр ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив намын тус бүр хоёр нэр дэвшигч болон дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлдөж байгаа.

Санал авах байрууд:

БЗД-ийн 10 дугаар хорооны иргэний танхим,

142 дугаар сургуулийн байр,

БЗД-ийн 19 дүгээр хорооны иргэний танхим,

136 дугаар сургууль,

Газарчин дээд сургуулийн байранд тус тус санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнгөрсөн 2016 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болсон юм.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …