Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний шөнөөс хааж, гуравдугаар сарын 25-ны өглөө гэхэд зам хаагдсан байна гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. Харин Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байхаар төлөвлөж байгаа аж.
Замын цагдаагийн урд талын уулзварт 477 метр урт гүүр барина. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үргэлжилсэн их усархаг бороо орохгүй бол наймдугаар сарын 25 гэхэд үндсэн 477 метр урт гүүрийг нээнэ. Гүүрийн нийт барилгын ажил аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд төлөвлөгөөний дагуу дуусгах юм байна.