Дөрөвдүгээр сарын өрнийн зурхай

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байх шинэ сар эхэллээ. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээх төлөвтэй байна. Санхүүгийн байдал хэвийн байх боловч хэтрүүлэн зардал гаргах хэрэггүй эс бөгөөс сарын сүүлээр санхүүгийн хямралд өртөнө. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулна.

Хайр дурлал, гэр бүл: Гадаад үзэмждээ анхаарч, өөртөө санаа тавьсны үр дүн  олны анхаарлын төвд оруулна. Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх хайр дурлалын харилцаанд орох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай байгаа учраас хайртдаа буулт хийж, аядуу зөөлөн байхыг зөвлөх байна. Хосууд асуудлын эсрэг тэмцэж байгаа болохоос бие, биетэйгээ тэмцэлдээгүй гэдгээ санаарай.

Эрүүл мэнд: Сэтгэл санаа тогтворгүй байх ч бие махбод хөнгөн шинэг байж, өвчин туссан ч хурдан илаарьшина.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэг шинээр эхлүүлэх, бизнесийн шинэ салбарт хөл тавих нь маш том эрсдэл дагуулна. Удаан хугацаанд ашгаа өгсөн төслөө эрсдэлд оруулж, шинэ ажил эхлэхээсээ өмнө сайтар тооцоолох хэрэгтэй. Санхүүгийн байдал сарын дунд үеэс эрс сайжрах төлөвтэй байна. Албан томилолт, ажил хэргийн уулзалт ихтэй сар байна.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаанд тааламжгүй сар. Таны хувирамтгай сэтгэл хөдлөлөөс болж хостойгоо ойлголцоход хүндрэлтэй байх болно. Сэтгэл хөдлөлөө захирч сурахгүй бол сарын сүүл гэхэд та ганцаардал, харамсалд автах магадлалтай. Гэр бүлдээ аль болох цаг заваа зарцуулж, тэдний хүсэл зорилгыг сонсох хэрэгтэй.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал тогтвортой байх боловч бэртэж гэмтэж магадлал өндөр байна. Аялал зугаалгаар явах, адал явдал эрэлхийлэхдээ болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Уйтгартай, нэгэн хэвийн, өсөж дэвших боломж багатай ажлаас эртхэн гарах хэрэгтэй. Хэдийн цалин сайтай байсан ч энэ нь таны ирээдүйн баталгаа болж чадахгүй. Та өсч дэвжиж, өөрийгөө сорьсон ажилд орох, шинэ салбарт өөрийгөө сорихыг хичээгээрэй. Энэ дөрөвдүгээр сард ажлын орчин нөхцөлөө өөрчлөхөд хамгийн тохиромжтой. Санхүүгийн байдал сарын эхээр сайн байх боловч дунд үеэс зарлага нэмэгдэх хандлагатай байна.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сар хайр дурлалд ээлтэй байх бөгөөд гэр бүлийн харилцаа өсөж дэвжинэ. Бүл нэмэхээр хүлээж буй хүмүүс сайн мэдээ дуулах болно. Хайртдаа тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс удаан хугацааны зөрчил үүсгэх харилцаанд орж болзошгүй. Эхэндээ та хоёр нэгэндээ зориулагдсан мэт байх боловч явандаа зөрчил үүсч, тэвчих аргагүйд хүрнэ.

Эрүүл мэнд: Сэтгэл зүйчтэй уулзаж, зөвлөгөө тусламж авах хэрэгтэй. Стресс, бухимдал таны харилцаанд нөлөөлж, нийгмээс тусгаарлагдахад хүргэж мэднэ. Биеийн эрүүл мэнд үүнээс болоод дордож ч мэднэ.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр багагүй саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Ажил хэргийн түнш, эсвэл дарга хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй. Санхүүгийн байдал сарын дундуур хүндэрч, хямралд орох магадлалтай. Эрсдэлтэй зүйлд мөнгө зарлагдах хэрэггүй. Энэ сард гэр бүлийн бизнес эхлүүлэхэд тохиромжтой.

Хайр дурлал, гэр бүл: Хосуудад хувийн орон зай, ганцаараа бүхнийг шийдэх хүсэл эрмэлзэл ихээр төрнө. Хувиа бодсон хандлагаас болж гэр бүлийн харилцаа багагүй хүндрэлтэй тулах бололтой. Харин ганц бие хүмүүсийн хувьд өнгөрснийг бодон сэтгэл санаагаа тавгүйтүүлэхээс зайлсхийгээрэй. Сарын сүүлээр романтик учрал таныг хүлээж байна.

Эрүүл мэнд: Сэтгэл санаа тогтворгүй байх тул хоолонд дургүй болох, ходоод гэдэсний үйл ажиллагаа муудах магадлалтай. Тиймээс дархлаагаа дэмжиж, спортоор хичээллэх хэрэгтэй.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Илүү тогтвортой ажиллахын тулд үүрэг хариуцлагаа сайтар биелүүлээрэй. Таны мөнгө санхүү тогтвортой байх болно. Бусдад мөнгө зээлүүлэх, зээлж авахаас татгалзаарай. Бага хэмжээний эрсдэлээс болж санхүүгийн дарамтад орох аюултай. Хамт олон, нийтийг хамарсан арга хэмжээнээс аль болох татгалзах хэрэгтэй.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралын хэмнэлд өөрчлөлт оруулна. Энэ сард эрэгтэйчүүд хөнгөмсөг хөөрүү болгох хандлагатай байна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна.

Эрүүл мэнд: Улирал солигдохтой холбоотой бие махбод хямарч магадгүй. Элдэв бэртэл гэмтлээс болгоомжлоорой.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөрийгөө хөгжүүлэх сар. Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Энэ мэт эдийн засгийн асуудал тайван байдлыг тань алдагдуулж, стресс үүсгэнэ.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сар романтик зан чанар илүү нэмэгдэнэ. Харин ганц бие хүмүүс хайрын эрэл хайгуулд гарахад бэлэн, энэ бол амжилтын тал нь. Зарим нь шохоорхсон хүнтэйгээ танилцаж чадна. Гэвч харилцаа нэг их удаан үргэлжлэхгүй. Хэтэрхий их юм бодож санаагаа зовоох хэрэггүй.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ том хохирол учруулах эрсдэлтэй алхам хийж болзошгүй. Хорт зуршлаа хаях, эрүүл хооллолтын дэглэм барьж эхлэхэд тохиромжтой. Хаврын улиралд аль болох дархлаагаа дэмжиж, харшлаас сэргийлээрэй.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших,  байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай.  Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард таныг романтик учралууд хүлээж байна. Зөвхөн хайрлаж дурлаад зогсохгүй, сүй тавих, хуримын тов тогтоох ч магадлал өндөр байна. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд  үл итгэх, хардах хандлага давамгайлж, хэрүүл маргаан гарах магадлалтай. Иймээс аль болох тэвчээртэй байж, харилцан нэгнээ ойлгохыг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.

ХИЛЭНЦ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн салбарт ихээхэн амжилттай байна. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулж, таны нэр хүнд нэмэгдэнэ. Ямар ч салбарт ажилладаг бай таны хичээл зүтгэл олон амжилтыг дагуулна. Санхүүгийн байдал сарын дунд үеэс эрсдэлтэй нөхцөл байдалд орно. Хэн нэгэнд мөнгө зээлэх хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард ганц бие хүмүүсийг сэтгэл догдлуулсан харилцаа хүлээж байна. Гадаад төрхдөө анхаарснаар эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна. Ойрын өдрүүдэд романтик адал явдал цөөнгүй тохиолдоно. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Мэдрэлийн ядаргаа, дархлааны өвчлөлөөс сэргийлээрэй. Бие эрүүл байлгахын гол үндэс нь сэтгэл санаагаа тайван байлгах юм.  Спортоор хичээллэдэг хүмүүс энэ сард багагүй амжилт гаргах боломжтой.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай.Таны цаашдын ирээдүйд туслалцаа үзүүлэх хүмүүстэй танилцана. Ажил хэргийн түнштэйгээ санал зөрөлдөж мэднэ. Албан хэргийн асуудлаар  мэргэжилтнээс зөвлөгөө авах, мэргэжлээ дээшлүүлэх хэрэгтэй. Таны мөнгө санхүүгийн байдал тогтвортой байх болно. Бусдад мөнгө зээлүүлэх, зээлж авахаас татгалзаарай.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаанд олон сорилт бас өсөлт дэвшилт хүлээж байна. Гэр бүл зохиох, шинэ хүн хүлээж авах зэргээр үйл явдал өрнүүн байна. Ганц бие хүмүүс өөрт таалагддаггүй хүнтэй санамсаргүй байдлаар харилцаанд орох бололтой. Энэ нь таныг нэг хэсэгтээ зовоох тул болгоомжтой байх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Согтууруулах ундаа, хэвийн бус нойрноос болж өвчин тусах бололтой. Биед ноцтой өвчлөл байхгүй ч зовуурьтай байх бололтой. Бариа засал, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үр дүнтэй байна.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон гариг эрхсийн давхцалын нөлөөгөөр таны нэр хүнд өсч, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Энэ үеийг ашиглаад байр сууриа батжуулах хэрэгтэй. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон төрлийн сайн нөлөө үзүүлнэ. Бизнесийн шинэ салбарт өөрийгөө туршиж, хүчээ сориход гэмгүй. Аз таны талд байна. Бүтээлч байдал, эрч хүч нэмэгдэх тул ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэж чадна. Ажил, бизнесийн амжилтыг дагаад орлого нэлээд нэмэгдэнэ. Үрэлгэн загнахын оронд хадгалах эсвэл хөрөнгө оруулахад гэмгүй.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард таны сэтгэл хөдлөл их байх тул хайр дурлал, гэр бүлийн харилцаанд зөрчил их гарна. Гэр бүлдээ хангалттай цаг гаргах хэрэгтэй. Бүл нэмэх магадлалтай. Ганц бие хүмүүс сэтгэлээр унах хандлага ажиглагдаж болзошгүй. Найз нөхөдтэйгөө ярилцаж, олон нийтийн дунд байх зэргээр өөрийгөө ганцаардуулахгүй байх хэрэгтэй. Хоббигоо нэмэх, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэхэд анхаарсан нь дээр.

Эрүүл мэнд: Бэртэж гэмтэхээс сэргийлж чадвал биед элдэв өвчлөл бага байна. Харин харшил, мэдрэлийн ядаргаанаас болгоомжлоорой. Зохистой хооллолт, биеийн дасгал хөдөлгөөн хийснээр өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сонирхолтой ажилд оролцож, бизнесийн урилга хүлээж авах зэргээр завгүй байх бололтой. Энэ сард бусдыгаа манлайлж, төрөлхийн удирдагч чадвараа харуулж чадна. Бүтээлч, санаачилгатай байдлаар ажиллавал орлогоо нэмэгдүүлж, албан тушаал ахих боломжтой. Энэ сард та хүссэн бүхнээ авах, зорьсондоо хүрэх боломж их байна. Бизнес эрхлэгчид шинэ ашигтай төсөлд хамтарвал удаан хугацаагаар ашигтай ажиллах үүд нээгдэнэ. Санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс романтик болзоонд дарагдаж, уйдах завгүй байх болно. Танд сэтгэлээ илчилж, харилцаагаа албан ёсоор эхлүүлэх болно. Гэр бүлийн харилцаанд зөрчил үүсч, салж сарнихдаа тулж мэднэ. Хэрэв энэ хямралыг давж чадвал урт хугацаанд аз жаргалтай амьдарна.

Эрүүл мэнд: Өөрийн гэхээс илүү ойр дотны нэгний эрүүл мэнд таны санааг зовооно. Сэтгэл зовнил, стрессээс шалтгаалан хоолны дуршил буурч, ходоод хямрах магадлалтай. Сарын сүүлээр аялал зугаалга, албан томилолтод явахдаа анхны тусламжийн хайрцгаа авч явахаа битгий мартаарай.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны ажлын чиглэл нэмэгдэж, шинэ бизнест орох эсвэл хамтарсан компани байгуулах боломж гарч ирнэ. Өрсөлдөгчид гарч ирэх боловч төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Бизнестэй холбоотой урт хугацааны аялал үр дүнтэй, ашигтай байх болно. Хүчтэй, санаачилгатай байх амжилтын үндэс байх болно. Орлого тогтмол, хэвийн байх нь хадгаламжаа арвижуулахад нэмэр болно. Олон талаас орлогын шинэ эх үүсвэр гарч ирж магадгүй.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаа тааламжтай байна. Ялангуяа ганц бие хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож магадгүй. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёлох хэдий ч бага зэргийн үл ойлголцол тохионо. Энэ сард тайван байдлыг эрхэмлэвэл хосуудын дунд үл ойлголцол үүсэхгүй. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавиарай.

Эрүүл мэнд: Биед элдэв өвчлөлгүй байх бөгөөд эрч хүч нэмэгдэнэ. Дархлаагаа дэмжиж, хууч өвчнөө эмчлүүлэхэд тохиромжтой.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …