ДАШТ-ээс гурван Алтан медаль хүртсэн Ц.Раднаа эх орондоо ирлээ

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож гурван алтан медалийн эзэн болсон 85 настай Ц.Раднаа өнөөдөр /2019.04.02/ өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардлаа.

Ц.Раднаагийн хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтууд:

-Тэмцээний эхний өдөр 400 метрийн зайд Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалийг хүртэж дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

-ДАШТ-ий гурав дахь төрөл болох гурвын харайлтын төрөлд мөн аваргын алтан медалийг хүртсэн.

-Тэмцээний сүүлийн өдөр болсон гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, аваргын алтан медалийг хүртлээ. Түүнтэй АНУ-ын тамирчин Виллиам Янкович өрсөлдөж 4,83 метрийн амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэн болжээ. 85-аас дээш насны тамирчид өрсөлдсөн энэ төрөлд Монгол, АНУ-ын тамирчид өрсөлджээ.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …