“Алтаргана” олон улсын наадам Хэнтий аймагт зохиогдоно

  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ОХУ-ын Эрхүү мужийн Соёл , архивын сайд В.В.Барышников болон Эрхүү мужийн Аялал жуулчлалын товчооны захирал Рожкова, ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯамны Соёлын атташе О.К.Рашаева нарыг хүлээн авч уулзах үеэр хоёр тал соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлов.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ирэх онд Хэнтий аймгийн Дадал суманд 20 дахь жилдээ зохион байгуулагдах “Алтаргана” олон улсын наадамд Эрхүү мужаас төлөөлөгчидөө оролцуулах, соёл урлагийн ажилтануудыг хооронд нь түншлүүлэх талаар саналаа хэлэв. Мөн соёлын өвөөр хамтарсан хайгуул хийж аялал жуулчлалын чиглэл гаргах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Хөвсгөл-Байгаль нуур хоёрыг холбосон аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулах мөрөөдөл байна гэв. Үүнээс гадна биеийн тамир спортын салбарт өвлийн спортын төрлөөр багш, дасгалжуулагч авах, туршлага судлах, спортын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулдаг сайн мэргэжилтэнтэй холбож өгөх зэрэг асуудлыг хөндөжээ. Үүнээс гадна аялал жуулчлалын бүс нутгуудад хот орчмын төлөвлөлт болон хог хаягдлын менежмент, байгаль хамгаалал зэрэгт харилцан туршлага солилцохоор болжээ.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …