Боксын ДАШТ-д тулалдах манай тамирчдын оноолт

boКазахстаны Алматы хотноо энэ сарын 14-26-ны өдрүүдэд явагдах боксын ДАШТ-ий сугалаа өчигдөр гарчээ.

Манай тамирчдын хувьд:

49 кг-д Г.Ган-Эрдэнэ гоц мөргөн 32-д шалгараад Унгарын тамирчин, Европын аваргын хүрэл медальт Истван Унгваритай учраа таарчээ. Хэрэв хожвол дэлхийн чансааны хоёрт жагсаж байгаа Бразилийн П.Лоуренстай таарах магадлалтай.

– 56 кг-д гавьяат тамирчин Н.Төгсцогт эхэлж гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Азербайжаны Ж.Чалабиев, Тажикистаны О.Авзалшоев нарын ялагчтай тулалдах сугалаа татжээ.

– 60 кг-д Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай тэгшитгэлд орж, эхний даваанд Кенийн Ж.Маитайтай тоглоно. Хэрэь ялбал Пан Америкийн наадмын мөнгөн медальт, чансааны дөрөвт эрэмбэтэй Бразилийн Р.Консейсаотой хүч үзнэ.

– 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ чансаагаараа хоёрт бичигдэж эхэлж гоц мөргөөд, дараагийн даваанд Туркменистаны А.Бебитов, Хятадын Т.Саирике нарын нэгтэй нударга зөрүүлнэ. Мөн тивийн аваргын мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга Б.Түвшинбат тэгшитгэлд орж, Хятадын Ч.Маимаититурсунтай тоглохоор болжээ. Ялбал ОХУ-ын боксчин А.Беспутинтай учраа таарна.

– 75 кг-д Н.Шинэбаяр тэгшитгэлд орж, эхний даваанд Израилийн К.Снигоуртай үзэлцэхээр болжээ.

– 81 кг-д С.Эрдэнэбаяр эхлээд Америкийн Г.Торрестой тоглох сугалаа таарчээ.

Сонирхуулахад, манай тамирчдын өрсөлдөх жингүүдэд 38-55 тамирчин оролцохоор сугалаанд хамрагдсан тул тэгшитгэлд орсон тамирчин дөрөв, гоц мөргөсөн тамирчин гурав ялж байж медалийн төлөө тулалдах юм байна.

Г.Сонор

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …