Он дамжиж удааширсан барилгын ажлыг хурдасгах талаар үүрэг өглөө

Он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг сайжруулах талаар БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс өчигдөр уулзалт хийлээ.

Нийслэлийн боловсролын салбарын 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн ч он дамжин ажил нь удаашралтай байгаа барилга угсралтын ажил болон 2019 оны улсын төсөвт батлагдсан газрын асуудал шийдвэрлэхэд шаардлагатай төсөл арга хэмжээний асуудлаар санал талууд санал солилцож, холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.

Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл, явцад хяналт хийх, тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

 

Санал болгох мэдээ

Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд гуравдугаар сарын …