Дуучин Ука реппер Цэцэтэй хамтарч уран бүтээл гаргажээ 

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн соло карьер тун ч амжилттай яваа. Эрс өөрчлөлт хийхээс огт айдаггүй хэмээн өөрийгөө тодотгодог дуучин бүсгүй маань реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгтэй хамтран дуулсан “Гараад ир” уран бүтээлээрээ үүнийгээ дахин батлах шиг боллоо.

“Гараад ир ” дууны үгийг Н.Цэцэнбилэг бичжээ. “Гараад ир” хэмээх дуу цацагдсан даруйдаа тун ч өндөр хандалт авчээ. Өмнөд Солонгос улсад зураг авалтаа хийсэн тус дууны клипэнд “Mongol HD” телевизийн бүтээл “Намайг сонгооч” нэвтрүүлгийн хамгийн дуулиант оролцогчдын нэг болох бүжигчин З.Чингүүн тоглосон нь тус клипийг багагүй чимсэн байх аж.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …