Монгол түмний дундаас оюун ухаан, авьяас билэг, эр зоригоороо тодрон гарсан түүхэн хүмүүсээ дэлхий дахинд сурталчилан таниулах зорилгоор Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд, Жуулчны гудамжинд “ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН” нэртэй гадаад дотоодын жуулчдад зориулсан лааны тосон музей байгуулна.
Монгол улсад ажил хэрэг, аялал жуулчлал, дамжин өнгөрөх зорилгоор зорчиж буй гадаадын жуулчид болон дотоодын жуулчид хамгийн түрүүнд очиж үзэн, аялал жуулчлалтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах Аялал Жуулчлалын Төвийг энэхүү музейн орчинд бий болгоно.
ШАЛГУУР: Музейн шалгуурыг Дэлхийд нэрээ гаргасан Монгол хүн хангана.
Энэ нь жуулчдын хамгийн их зочилдог Улсын Их Дэлгүүр (урд), Урлагийн музей (зүүн), Динозаврын музей (хойд), Гандантэгчилэн хийд(баруун) зэрэг байршлуудын яг төвд оршдог, аялал жуулчлалын төв болгох цорын ганц боломж юм.
Энэ төслөөрөө бид хотын архитектурыг эвдэхгүй, замын хөдөлгөөний төлөвлөлтийг хөндөхгүйгээр үндэсний хэв шинжийг агуулсан, суурь архитектурыг хадгалсан шийдлээр барилгыг засах эсвэл шинээр барьж аялал жуулчлалын цогцолборыг бий болгоно.
УРИЛГА: Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрт бидэнтэй хамтран ажиллах боломж нээлттэй.
МЭЙЛ ХАЯГ:info@starsoft.mn