“Монголиа Опен” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно

Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (IV.06-07) “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Ес дэх удаагаа явагдах тус тэмцээнд оролцохоор БНХАУ, ОХУ-ын Якут, Беларусь, Казахстан улсуудын шигшээ баг нийслэлд хүрэлцэн ирээд байна.

4-р сарын 5 (Баасан гараг)

15:30-16:00 – Техникийн зөвлөгөөн

16:00-16:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн сугалаа

17:00-18:00 – Шүүгчдийн зөвлөгөөн

4-р сарын 6 (Бямба гараг)

08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)

10:30-15:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

16:30-17:00 – Нээлтийн ёслолын ажиллагаа

17:00-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

4-р сарын 7 (Ням гараг)

08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)

10:30-14:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

15:30-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …