М.Уранцэцэг Туркийн “Гран-при”-аас мөнгөн медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өчигдө эхэллээ. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байгаа.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Финландын К.Какко, Унгарын Река Путт, Азербайжаны Г.Маммадалиева, Бразилын Л.Пиментаг ялж, Румыны А.Читуд ялагдан мөнгөн медалын эзэн болсон.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …