Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 16.4 хувь буурчээ

Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа.

Мөн энэ оны I улиралд автомашинтай болон явган эргүүлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллалаа.

Үүний үр дүнд нийт гэмт хэрэг 16.4 хувиар буурсан байна. Тодруулбал хулгайлах гэмт хэрэг 1193 буюу 36.2 хувиар, халаасны хулгайн гэмт хэрэг 222 буюу 49.3 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 189 буюу 42.7 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 230 буюу 13.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

 

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …