А.Отгонбаатар: Эх орон гэж бүү худлаа ярь

IMG060

Монголчууд бид хэзээнээс л ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарахад хамгийн түрүүнд асуудлын гол буруутанг хайж хэн нэгнээ буруутгах гэж хамаг байдгаараа улайрдаг зантай. Үүний дээр өнөөх дов жалганы үзэл нэмэгдэж хэдэн хэсэг болон талцаж өөр хоорондоо “яс булаацалдсан ноход шиг” уралдаж эхэлдэг. Үүний бэлхнээ жишээг бид өдөр бүр үздэг төрийн түшээдийнхээ үйл хөдлөл үг бүрээс сонсдог хардаг. Улс төрд өнөөх дов жалганы үзэл нь арай өөр нэршилтэй болсон. Тэр нэр “нам” намын харъяанд орогсод нь бид  өөрсдийн үзэл бодлоо хамгаалж байна. Бидний шийдэл хамгийн зөв гэлцэн хэсэг бүлгээрээ хуваагддаг нь маргашгүй үнэн.  Тэгсэн хирнээ улс төрийн  намынхан  бүгд л “эх орноо сайн сайхан болгохыг хүсэж байна ирээдүйд эх орноо хөгжүүлнэ мандуулна л гэдэг. Гэтэл энэ олон намууд бүгдээрээ нэг зорилготой юм бол яагаад хоорондоо тэмцэлдээд байдаг юм бэ? Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг бие биенийхээ мууг үзэх гэсэн тэдний эмгэнэлтэй жүжгээс болж ард түмэн 10 гариу жилийн турш  хөлд нь үрэгдлээ.

Харин   улс орны тэргүүнд байгаа түшээдүүддээ эв нэгдлийг эрхэмлэсэн  залуучууд “Эв нэгдлийн их хүрээ” уриалгын дор  төрд өөрсдийн үгээ хүргэх гэж  байна. Тэд  “Монголын ард түмэн  хүчирхэг намыг бус хүчирхэг Монголыг хүсч байна.  Эрх мэдэл, эд баялаг дутсанаас биш эв нэгдэлгүй” байгаагаасаа болж төрийн дээдсүүд маань улс орноо хөгжүүлж чадахгүй байна. Гэдгийг  чин үнэнээр хэлж байна. Гэхдээ тэд энэ үгээрээ төрийн оройг муулах биш харин тэднийг эв нэгдэлтэй байж эх орныхоо төлөө хамтдаа нэгэн сэтгэлээр зүтгэж улс орноо хөгжүүлээсэй хэмээн хүсэж зорьж байгаа юм билээ.

Ингээд “Эв нэгдэл их хүрээ” аяныг санаачлагч Монгол залуу төрийн бус байгууллагын тэргүүн А.Отгонбаатараас “Эв нэгдэл их хүрээ” аяны хүрээнд зохион байгуулах гэж байгаа үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Хэзээнээс эхлээд “Эв нэгдэл их хүрээ аян”-ыг  эхлүүлэх санаа төрсөн бэ? Энэ аяны  цаашдын зорилго юу вэ?

-Миний хувьд их сургуулийн гуравдугаар курст байхаасаа л санаачлан бодож эхэлсэн юм. Тэгээд хүмүүстэй ярилцаж судалгаа авч байсан тэр үедээ энэхүү үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадаагүй гэхдээ өнөөдөр нэгэн сэтгэлээр нэгдсэн найзуудтайгаа хамраад эх орныхоо хөгжлийн төлөө бид хамтдаа зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Хагарал тэмцэл гэдэг өнөөдөр нийгмийн хамгийн жижиг эсээс эхлээд төрийн толгойд гарчээ. Залуус бид энэ бүхнийг арилгаж ирээдүй хойчдоо сайн сайхан эрүүл нийгмийг бүтээхийг зорилго болгож байна.

-Улс орны эв нэгдлийг бий болгохын тулд та бүхэн төрийн түшээддээ дуугарахгүйгээр шаардлага хүргэнэ гэсэн

-Тиймээ амаараа бол бид залхуугүй байгаа гэхдээ  хэн ч сайхан юм яриж чадна хамгийн гол нь ярисан зүйлээ хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс бид маргааш өглөөний 7цаг 20 минутанд Засгийн газрын дөрвөн хаалганы өмнө очиж өөрсдийн уриалга үгээ барьж зогсоод уншуулах болно. Одоо УИХ чуулган болж байгаа учир бүгд л ирж таараа тэднийг бичсэн үгсийг маань уншаад ямар нэгэн зүйлийг бодох байх гэдэгт найдаж байна. Мөн өглөөний 8 -10 цагийн хооронд хөдөлгөөнд оролцож байгаа залуусыг автомашиныхаа гэрлийг асаахыг уриалж байгаа.  Эв нэгдлийн их хүрээ аян эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг нэгтгэх зорилготой.

-Та бүхний энэхүү үйл ажиллагааг улс төрийн шинжтэй арга хэмжээ гэж хардсан гэж дуулсан юм байна

-Монголчууд бид ийм л эв нэгдэлгүй байна шүү дээ. Нэгнээ юм хийх гэхээр энэ одоо хэний захиалгаар юм хийж байна гэж дандаа харддаг. Ингэж  бие биенээ хардаж сэрдсэн байдлаар бид удаан явлаа.  Өнөөдөр бид  ирээдүйдээ сайн сайхан ирээдүйг үлдээх ёстой хүмүүс гэтэл зарим нэг хүмүүс зөвхөн амин хувиа бодож хойч үе маань байгаа гэдгийг мартсан мэт өнөөдрөөрөө амьдрах юм. Бидний ард ямар нэгэн улс төрийн тийм явуургүй зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж  байна. Бид эх орныхоо хойч ирээдүйн хөгжлийн төлөө Эв нэгдлийг бий болгохыг төлөө чин сэтгэлээ хүсэж зорьж яваа залуучууд, иймэрхүү хардлага сэрдлэг бидний зоригийг мөхөөж чадахгүй гэж хэлмээр байна.

-Та бүхний уриалгаас “Эв нэгдлийг бусниулагч зарим нэг Монгол хүн та эх орон гэж бүү худлаа ярь”  гэдэг үг их  зүйлийг бодогдуулж байна л даа. Төрийн эрхэнд гараад ард түмнээ мартсан зарим нэг хүмүүс бий тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ? Үүний эсрэг та бүхэн юу хийх вэ?

-Бидний зорилго  эв эе.  Тиймээс хамгийн  түрүүнд засгийн эрхийг атгасан дээдсүүдээ “эвтэй байгаачээ. Улс орноо өөд татаачээ” гэдэг шаардлагыг хамгийн түрүүнд тавих болно. Үнэхээр хоорондоо эвтэй байж чадахгүй бол  суудлаасаа зайлах хэрэгтэй. Улс төрийнхний хэн нэгнээсээ илүү гарах гэж бие биенээ муулсан энэ байдал бүр  хэрээсээ хэтэрлээ. Одоо энэ шоуны юм хийхээ больцгоо гэдгийг хэлмээр байна. Хэрвээ үүнийгээ үргэлжлүүлсээр байвал бид тэр зүйлийг чинь гаргаж ирж хэлэх болно.

-Та залуучууддаа хандаж юу гэж хэлээр байна

Залуус маань хоорондоо эвтэй байх хэрэгтэй. Ирээдүйд эв нэгдэл гэдэг бол бидний хамгийн хүчирхэг зэвсэг болох болно. Тиймээс өнөөдөр болж бүтэхгүй байна гээд төрийг муулж харанхуйгаар түүнд уусах биш өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байна.  Ингээд нийт Монголчууддаа эвтэй байхыг уриалж байна.

 Улсын нэгдэл ухаантны эв нэгдлээс эхэлдэг уруудахын эхлэл тэнэгүүдийн маргаанаас эхэлдэг.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …