“Халуун зүрх” кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино нээлтээ хийгээд өнөөдөр 15 хонож байна. Энэ хугацаанд өдөр бүр үзэгчдийн талархлын сэтгэгдлийг тус продакшны пэйж хуудас, жүжигчдийн сошиал хаягнаас уншиж байгаа билээ.

“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ
Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны найруулагчаар ажилласан жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Б.Хангал тус кинонд хөгжилтэй, хүн бүрийн хайрыг татсан Буржаак хүүгийн дүрд тогложээ.

“Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Д.Ганцэцэг бага хүүгийнхээ талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа”Миний хүү Буржаак хүүгийн дүрийг бүтээсэн. Хүү маань анх зохиолоо уншсаны дараа “инээдтэй зохиол байна” гэсэн. Өөрөөсөө эгч хүнд дурлачхаад “хайр аа”, “үнсье” гээд байгаа нь инээдтэй санагдсан байх. Мөн “миний тоглох хэсэг есөн хэсэгтэй юм байна. Нэг хэсгийн зураг авалтыг 100 мянгаар үнэлээд, та миний цалинг өгч чадах юм бол тоглож болох юм байна” гэж хэлсэн.

Гэхдээ би энэ дүрд бага хүү Б.Хангалыг тохирно гэж төсөөлөөгүй байсан. Харин манай А.Ганчимэг “Хангал чадна аа” гээд байсан. Тэгээд нэг өдөр миний хүү энэ үгийг хэлээд үз дээ гэж зохиолын текстээ уншуулсан. Тэгсэн яг л тохирч байлаа. А.Ганчимэгийн зөв байсан” гэж ярьсан юм.

МУСТА, жүжигчин Д.Ганцэцэгийн манай сайтад өгсөн ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарж уншина уу



Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …