Металл рок хөгжим нь “хүнд амьдарлын гарцаа олоход тусалдаг”

e820761ebe8770bbae2bb42cd2cc251c

Энэхүү хөгжим ихэвчлэн Анархизм, Сатанизм, Харанхуй, Үхэл, Хүчирхийлэл гэх мэт бүхий л амьдралын хар бараан зүйлсийг өгүүлдэг. Энэхүү хөгжмийн утга санаа хэт их хүнд учир хүмүүс хязгаарлаж нэвтрүүлдэг юм. Энэхүү хөгжим Дэлхийн II Дайны дараа үүссэн. Хэн нэгэн хүнд асар учир утгатай нэгэн хүнд аялгууг мэдрүүлдэг. Энэ аялгуу нь энгийн хүнд сайхан таатай мэдрэмж үл төрүүлдэг бөгөөд уур амьсгал хүйтэн хөндий бас жигшмээр жихүүн байдаг. Хэн нэгэн хүнд амьдрал ямар ч утгагүй санагдах үед энэ хөгжим нь тусалж өөрийн амьдралын гарцаа олоход тусалдаг юм. Энэ нь маш хүнд Философи утга учир бүхий гүн гүнзгий олон утгатай хөгжим юм.

Металл рок нь 1966 оны үеэс хүчтэй хөгжиж ирсэн амьд хөгжмийн төрөл бөгөөд хамгийн хүнд хөгжим юм. Хамгийн анх Cream, Jimi Hendrix, Blue Cheer, Led Zeppelin гэх мэт хамтлаг нь эхлэлийг нь тавьж байсан бөгөөд Led Zeppelin хамтлaг илүү их хувь нэмэр оруулсан юм. Дараагаар нь Black Sabbath, MC5, Mountain, The Stooges хамтлаг гарч ирснээр Метал хөгжмийн жинхэнэ утга учрыг бий болгосон юм. Үүнтэй зэрэгцэж Hard Rock, Shock Rock хөгжмийн эхлэл тавигдаж байв. Тун удалгүй Progressive Metal хөгжиж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэж олон урсгал үүссээр л байлаа. Метал хөгжмийг хүмүүс ихээр сонирхдог байсан ч энэ нь хязгаарлагдсан олон нийтээс хол байх ёстой гэж үздэг хүмүүс байсаар л байв. Glam Metal хөгжим үүсч, дараа нь одоогийн Punk хөгжмийн эхлэл тавигдаж байв. 1960-70 онд эхлэл тавигдаж байсан бол 1970-80 онд хөгжил нь эхэлсэн юм. 1979 оноос дэлхий дахиныг байлдан дагуулсан хөгжим болох Heavy Metal хөгжим Англи улсад үүслээ. Iron Maiden, Motorhead, Angels Witch гэх хамтлагууд нь анх энэ жанраар уран бүтээлээ туурвих болсон юм. Үүнээс нэг жилийн өмнө Pop Metal урсгал үүссэн. Харин энэхүү орчин цагийн хүнд Метал хөгжмийн эх үүсвэр нь Black Sabbath байлаа. Энэхүү хамтлагийн 1970-аад оны цомгууд, дуунуудаас одоогийн Doom metal хөгжмийн эх тавигдсан юм. Heavy Metal хөгжимтэй зэрэгцэж Hardcore, Power Metal хөгжим үүсч байв. Америк болон Британи улсуудаас Европын орнууд тэс өөрөөр хөгжмийн урсгал гаргаж ирсэн ба тэр хөгжим нь үндэсний хөгжим ба харанхуйн хүчийг дуулдаг байв. Тэр нь Gothic мөн Black Metal байв. Black Metal хөгжмийн эх үүсвэр нь 1981 оноос эхэлсэн ба 4 хамтлаг эх тулгын чулууг нь тавьсан гэж үздэг. Тэдгээр нь Bathory, Mercyful Fate, Venom, Celtic Frost юм. Норвеги, Шведэд одоогийн Black Metal хөгжим илүү ихээр хөгжсөн ба эх нутаг нь гэж үздэг. Гэхдээ жинхэнэ Black Metal хөгжмийн хөгжүүлсэн нь Mayhem, Immortal, Satyricon, Darkthrone, Ancient, Burzum гэх мэт хамтлагууд юм.2000 оны үеэс эхлэн цоо шинэ Depressive Black Metal гэсэн урсгал гарсан, Удалгүй 1985 оноос Metalcore, Death Metal урсгалууд эхлэлээ тавьж байлаа. Death Metal урсгалаас Possessed, Death, Morbid Angel хамтлагууд хүчээ авч байлаа. Үүнтэй зэрэгцээд 1990 өөд оноос Шведэд анхны Melodic Death урсгал гарч ирснээр хөгжим нь салаалж төрөл бүрийн болж эхэлжээ. Тэдгээр Melodic, Technical, Brutal, Blackened гэсэн төрөл байгаа юм. 1987 оноос эхлээд л одоог хүртэл маш их хамтлаг Death Metal болон Black Metal хөгжмөөр гарч ирсэн бөгөөд шинээр урсгал төрж байсан юм. Grindcore, Nu Metal, Industrial Metal, Alternative Metal урсгал гарч ирсэн юм. Мөн Symphonic, Gothic Metal болон Darkwave урсгал нь маш өөр мэдрэмжээрээ ялгарч өгсөн юм. Doom Metal хөгжим 1990 оноос эхлэлээ тавигдсан. Энэхүү урсгал нь хамгийн хүнд хөгжим бөгөөд бүхий зүйлсийн талаар дуулдаг юм.

Монгол  1984 онд Аясын салхи нэртэй хамтлаг анх  Heavy Metal хөгжмөөр тоглож эхэлсэн ба энэ хамгийн анхны бас хориотой үед хийсэн цохилт байсан. Аясын салхийнхан тэр үедээ хориглогдож байсан бөгөөд түүнээс хойш нэг хэсэг нам жим болсон ч одоо ч гэсэн Аясын салхи хамтлагийн фенүүд тэдний дуунуудыг сонссоор байдаг.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …