“Гоодой-Ам”-д түймэр гарсны улмаас зуслангийн 12 байшин, гурван гэр шатжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гоодой-Ам”-д өчигдөр буюу /2019.4.14/-ний өдрийн 13 цаг 57 минутад  гал гарчээ. Галын дуудлагын дагуу  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 14 цаг 05 минутад очиход түймрийн тархалт дэлгэрсэн байсан байна.  Иймээс  Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 34, 63, Нийслэлийн Аврах анги-105-ын нийт 7 ангийн 102 алба хаагч, 28 автомашинтайгаар түймрийн голомтын тархалтыг зогсоож, цурманд  оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

  Гал түймрийн улмаас зуслангийн 12 байшин, 3 гэр шатсан байна. Иргэдийн ярьж буйгаар гагнуур хийж байсан иргэний буруутай үйлдлээс оч үсэрч, шар өвсөнд авалцсанаар гал гарсан гэж таамаглаж буй аж. Галын улсын байцаагч нар болон цагдаа, прокурорын албан хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …