Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоожээ

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр  байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар  газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ.Улмаар  дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргүүлсэн аж.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …