Монгол Улсад анх удаа 10 сарын 2-оос 15-ны өдрүүдэд 38 дахь удаагын 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, тэмцээний медалтанууд өнөөдөр тодорлоо.
Аваргаар дэлхийн 12 удаагын аварга Латвийн Зоя Голубева боломжит 30 оноо авах байснаас 22 оноо авч тэргүүлжээ. Харин мөнгөн медалийг Украйны Даръя Ткаченко, хүрэл медалийг ОХУ-ын Тамара Тансыккужина тус тус хүртсэн байна.
Тэмцээнийг Дэлхийн даамны холбоо, Монголын даамын холбоо, ССАЖЯ болон Пума империал зочид буудал нар хамтран зохин байгуулсан билээ. Тус тэмцээний хамгийн сонирхолтой өрөг нь 13 дахь өрөгт манай улсын залуу даамчин М.Одгэрэл дэлхийн 12 удаагын аварга Зоя Голубеваг хожсон явдал байлаа.