Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны гуравдугаар сарын эцэст 19.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 112.4 (0.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.6 (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өсчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны гуравдугаар сарын эцэст 897.8 тэрбум төгрөг байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны гуравдугаар сарын эцэст 17.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 223.1 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.3 (23.5%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 913.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 13.1 (1.4%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 22.2 (2.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр тус тус буурсан байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны гуравдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөгт хүрч өслөө. Энэ нь өмнөх сараас 20.9 (1.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 633.4 (51.4%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн болохыг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Нийт чанаргүй зээлийн 1.6 их наяд буюу 85 орчим хувийг хувийн салбарын чанаргүй зээл эзэлж байгаа аж.