Иргэд амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой

Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс ухаалаг утасны аппликейшнээр авдаг боллоо. Иргэн та ухаалаг утсан дээрээ “SMART UB” аппликейшныг татан суулгаж өөрийн амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Санал хураалт дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг дуустал явагдах юм.

Орон нутгийн хөгжлийн сангимйн санал хураалтад

  • Багануур дүүргийн 1-5 дугаар хороод
  • Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороод
  • Налайх дүүргийн 1-7 дугаар хороод
  • Хан-Уул дүүргийн 4,6,9,15 дугаар хороод
  • Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороод
  • Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 6, 7 дугаар хороод тус тус хамрагдаж байна.

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …