Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хааж, засварын ажил хийгдэх тул тухайн замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орлоо.

Налайхын автобусны чиглэлд орсон өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэд нийтийн тээврийн дараах хоёр чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой.Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 12 автобус 06:20 цагаас 22:30 цаг хүртэл 13-14 минут тутамд;

Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 10 автобус 06:20 цагаас 22:00 цаг хүртэл 26 минут тутамд үйлчилнэ.Мөн Хонхорын суурьшлын цэгээс ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.

 Богино эргэлтээр явах чиглэл:

ХО:3“Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр явуулна. Иймд Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх хоёр чиглэлээс сонгон үйлчлүүлэх боломжтой.

ХО:4 “Тэрэлж-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх хоёр чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.

Дээрх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн Тээврийн Үйлчилгээний газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …