“The Hu” хамтлагийн дуу Биллбордын жагсаалтыг тэргүүллээ

“Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдсэн.

Тэгвэл тус  хамтлагийн “Wolf Totem” буюу “Чонон сүлд” дуу нь Биллбоардын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долоодугаар байрт бичигджээ. Өнгөрөгч долоо хоногт “Wolf Totem” дууны таталт 1056 хувиар өсөж, нийт 6000 удаа татагдсан байна.

“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар Eleven Seven Records студитай хамтран ажиллаж байна.

Тус хамтлагийн продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аж.


 

 

Санал болгох мэдээ

Венесуэлийн эргээс газрын тосны танкерыг хураан авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт Венесуэлийн эргээс газрын тосны танкер хураан авсан тухай мэдэгдэв. …