ХБНГУ-д 21 дэх жилдээ НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг зургадугаар сард зохиогдох гэж байна.
Тус үзэсгэлэнд манай улсын 23 уран бүтээлчид “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй “ сэдвийн хүрээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.
Зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13-ний өдрүүдэд зохиогдох уг үзэсгэлэнд ойролцоогоор 102 орны 3000 гаруй уран бүтээлчид бүртгүүлснээс 200 уран бүтээлчдийн уран зураг, гэрэл зураг, уран баримал, инстоляци чиглэлийн уран бүтээлүүд шалгарчээ.Бүтээл бүр өөрийн гэсэн өнгө аясыг өгүүлэх бөгөөд хамтдаа урлагийн гайхалтай цогц үзэмжийг хослуулан нэгэн дор амилах юм.
Энэ жилийн онцлох орноор үзэсгэлэнг зохион байгуулагч Франц улс шалгарсан бол “Норд Арт” тусгай хөтөлбөрийн хүрээнд Хятад, Монгол Улсын бие даасан павильонууд гаргахаар болсон байна.
НордАрт-д Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид:
- Лхагвагийн Амарсанаа
- Болдын Бадрал
- Болдбаатарын Батжин
- Цэдэнпилийн Баттөр
- Алгаагийн Болормаа
- Дэчиндоржын Булгантуяа
- Сэрээтэрийн Дагвадорж
- Дагвадоржын Дөлгөөн
- Түмэннастын Даваасамбуу
- Очирбатын Энхтайван
- Пүрэвийн Ганбат
- Цэндийн Ган-Эрдэнэ
- Лхамсүрэнгийн Ганхуяг
- Ариунболдын Жавхлан
- Эрдэнэхүүгийн Халиунаа
- Батмөнхийн Намуун
- Оюунпүрэвийн Ням-Очир
- Аюурзанын Очирболд
- Уранчимэгийн Одмаа
- Сэр-Одын Саранцацралт
- Самандбадраагийн Тамир
- Жамбалын Түвшинжаргал
- Баясгалановын Жигжит