О.Насанбурмаа ДЭЛХИЙН ШИГШЭЭ БАГТ уригджээ

6Oросын бөхийн төрлүүдийн холбооноос энэ сарын 18-26-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болох Бие хамгаалах урлагийн дэлхийн тоглолтын үеэр эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр оросын болон дэлхийн шигшээ багуудын хоорондын халз тэмцээн хийх хүсэлт гаргажээ.

ФИЛА-гаас дээрх хүсэлтийг дэмжиж дэлхийн шигшээ багт орох бөхчүүдийн нэрсийг зарлав. Уг нэрсийн дотор эмэгтэй чөлөөт бөхийн 67 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа орсон байна.

Эмэгтэй чөлөөт бөх

ОХУ-ын баг
48 кг – Валерия Чепсаракова /Европийн аварга/
51 кг – Наталья Малышева
55 кг – Валерия Коблова /ДАШТ-ний хүрэл медальт,Универсиад наадмын аварга/
59 кг – Оксана Нагорных
63 кг – Ирина Богданова
67 кг – Юлия Пронцевич
72 кг – Наталья Воробьева /Олимпийн аварга, ДАШТ-ний мөнгөн медальт/

Эрэгтэй чөлөөт бөх

ОХУ-ын баг
55 кг – Базар Жалсапов /ДАШТ-ний мөнгөн медальт/
60 кг – Бесик Кудухов /Олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн 4 удаагийн аварга/
66 кг – Ильяс Бекбулатов /европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
74 кг – Денис Царгуш /Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, европийн 3 удаагийн аварга/
84 кг – Анзор Уришев /европийн хошой аварга/
96 кг – Абдусалам Гадисов /Универсиад наамдын болон европийн аварга/
120 кг – Эдуард Базров

Жич: Өмнө нь Гавьяат тамирчин Б.Наранбаатар 2008 онд Дэлхийн шигшээ багт монголын бөхчүүдээс анх удаа уригдаж ОХУ-ын шигшээ багтай хийсэн нөхөрсөг уулзалтанд дэлхийн 4 удаагийн аварга Б.Кудуховыг ялж байсан билээ.

МЧБХ, Д.Өлгийсайхан

Санал болгох мэдээ

Тусгаар тогтнолын далбааг мандуулах ёслол болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын …