Шинэ клип: Димаш Кудайбергенийн “Любовь уставших лебедей”

Казахстаны залуу од Димаш Кудайберген шинэ клипээ танилцууллаа. “Любовь уставших лебедей” хэмээх  дууны үгийг Оросын яруу найрагч Михаил Гуцериев бичиж, аяыг нь хөгжмийн зохиолч Игорь Крутой зохиожээ.

Клипийг Украины найруулагч, “Орел и решка” нэвтрүүлгийн хөтлөгч асан Алан Бадоев бүтээсэн байна. Клипийн гол утга санааг хосоороо л нисдэг, ганц далавчтай сахиусан тэнгэрүүдийн тухай эртний домгоос сэдэвлэжээ. Зураг авалтыг Испани, Украинд хийсэн бөгөөд 70 уран бүтээлч оролцсон байна.

 

 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …