Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өчигдөр осол гарчээ. Энэ тухай дуудлага тус дүүргийн онцгой байдлын хэлтэст дөрөвдүгээр сарын 20-ны 20:40 цагт ирсэн байна.
Энэ талаар Налайн дүүргийн онцгой байдлын хэлтсээс тодруулахад “Дуудлагын дагуу очиход уурхайд нурал үүсэж, дөрвөн иргэн 377 метрийн гүнд дарагдсан байв. Эдгээр иргэнийг авран хамгаалахаар онцгой байдлын 44 алба хаагч түүнчлэн эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд нийт 76 хүн долоо цаг гаруйн хугацаанд ажиллалаа. Ослын улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд нэг иргэнийг эсэн мэнд гарган эмнэлэгт хүргэсэн” гэлээ.