“Улаанбаатар-2013” олон улсын Марафон гүйлтийн тэмцээн болно

300px-Berlin_marathon Соёл спорт аялал жуулчлалын яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран “Улаанбаатар-2013” олон улсын Марафон гүйлтийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 2-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд  14 орны 110 гаруй гадаадын тамирчин, монголын тамирчин нийлсэн 500 гаруй гүйгч оролцох ажээ.

Мөн тэмцээн хочр насны ангилалд зохион байгуулагдах бөгөөд олон улсын марафончид Сүхбаатарын талбайгаас гарч Энхтайвны гүүрээр давж, Махатма Гандийн гудамжаар гүйж ,Оддын хотхоноор тойрч эргээд барианд ирэх юм байна. Харин марафончид таван км тойрог замаар, 21,1км 4 тойрог буюу 0,95м, 42,195км 8 тойрог 195м, 5км, 2,5км, 1,5-750м буцаж эргэж барианд орох гэнэ.

Сонирхуулахад, “Улаанбаатар-2013” олон улсын Марафон гүйлтэд Нэгдсэн үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау оролцохоор болжээ.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …