Ч.Бадрал Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал энэ сарын 19-23-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэллээ.

Дуурийн дуучин Ч.Бадрал нь өнгөрсөн жил Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон билээ.

Тэрбээр  зургадугаар сард Англид болох Дэлхийн дуучдын “Кардифф” уралдаанд дэлхийн шилдэг 20 дуучны нэгээр шалгараад байгаа юм.

 

Санал болгох мэдээ

ӨВӨРХАНГАЙ: “Бид өвлөн дуулна” уралдаан авьяастнуудыг тодрууллаа

​Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын “Бид өвлөн дуулна” аймгийн …