Одоогоос 30 гаруй минутын өмнөөс эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж эхэлсэн тухай иргэнээс мэдээлэл ирлээ.
Тодруулбал, их зохиолчийн хөшөөг одоо байгаа байрнаас нь нүүлгэн шилжүүлж “Улаанбаатар зочид буудал”-ын өмнө /Лениний хөшөө байсан газар/байрлуулах НИТХ-ын шийдвэрийг гүйцэтгэж байгаа нь энэ юм.