БНХАУ-д гурван жил тутамд нэг удаа зохиогддог “Олон улсын ардын урлагийн IX их наадам”-д ҮДБЭЧ-ын уран бүтээлийн баг амжилттай оролцоод “Алтан” цомтой эх орондоо ирлээ.
Тус тэмцээн 9 сарын 13-аас 26-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин Хубэй мужийн Ичан хотод болжээ. Ардын урлагийн их наадамд 14 орны 300 гаруй уран бүтээлчид оролцон өөрийн орны ардын урлагийн бүтээлүүдээсээ үзүүлж танилцуулсан байна.
Монголын уран бүтээлийн баг их наадмын энэ өдрүүдэд Хубай мужийн Ичан хот, аялал жуулчлалын Чан Яан Чин Жан амралтын газар , Хятадын хамгийн алдартай дархан цаазат И Лин Сан Ша хүрхрээ , Ичан хотын төв талбай, И Лин Ан Шин сум, Бээжин хотын гадаад хэлний дээд сургуульд айлчлан очиж Монгол ардын бүжиг, хөгжмийн бүтээлүүдээсээ Хятадын үзэгчдэд үзүүлэн тэдний талархлыг хүлээжээ.
Их наадмын нээлтийн арга хэмжээ Ичан хотын төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж 80 гаруй мянган хүн хүрэлцэн ирж үзсэний зэрэгцээ CCTV шууд дамжуулан үзүүлсэн байна.