Олон Улсын дүрслэх урлагийн наадамд зураач Ч.Болор гуравдугаар байр эзэлжээ 

Канад Улсын Ванкувер хотноо 4 сарын 25 – 28 ны өдрүүдэд “Art Vancouver” Олон Улсын дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдлаа. Урлагаар нэгдэцгээе буюу “Uniting nations through art” уриатай тус арга хэмжээ нь тав дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад 20 гаруй орны 100 гаран уран бүтээлчид оролцжээ.
Энэхүү Олон Улсын дүрслэх урлагийн “Art Vancouver 2019” /www.artvancouver.net/ үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас дэмжин, анх удаа Монгол Улсаа төлөөлөн ”Shurelen Fine Art Gallery”, уран бүтээлч Ч. Болор нар оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг дуудлага худалдаа болон “Art master” тэмцээний үеэр зураач Ч.Болорын бүтээлийг урлаг судлаач, сонирхогч нар өндрөөр үнэлэн залуу авьяастанд тодруулахаар нэр дэвшүүлж “Art master” тэмцээний 3-р байрыг эзэлжээ. Наадмын дуудлага худалдаагаар орсон бүтээлийн орлогыг хавдартай хүүхдүүдийн санд хандивладаг байна.

 

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …