“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч А.Болормаа анхны бие даасан тоглолтоо хийнэ

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа  тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр анхны бие даасан “Аз жаргал” нэртэй тайлан тоглолтоо хийхээр тун завгүй явна. Түүнийг “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь үзэгчид андахгүй сайн танина.

А.Болормаагийн хувьд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хүрч дуулахад, эх оронч дайчин цэрэг эрс дуунд минь ээжийгээ бодон уясч, эх орноо хайрлан омогшихыг хараад сэтгэлдээ би ч бас элгэн халуун эх орноо өөрийнхөөрөө хамгаалж яваа гэж баярлан тэмүүлж явдаг гэнэ.

Дуучин бүсгүйн  тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд  цэрэг эх орны сэдэвтэй дуунууд дуулагдах юм байна.. Хоёрдугаар хэсэгт орос дуунууд байгаа бол гуравт Vocie шоунд оролцож байхдаа дуулж байсан шилдэг үзүүлбэрүүдээс үзүүлэх юм байна.  Мөн тоглолтонд урилгаар “Хурд”, “Хар сарнай” хамтлаг, Хар тасын МАРКА, “А-капелла”, “Маршил” хамтлаг, “Voice of Mongolia” шоуны OtgooTeam-ийн шилдэг оролцогчид болон ЦДБЭЧ бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох  аж.

 

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …