Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар лхагва гараг бvрт сэтгvvлчдэд зориулан мэдээлэл хийдэг уламжлал тогтоод байгаа. Энэ удаа Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хvрэлцэн ирж яамныхаа зvгээс хийж байгаа ажлаа танилцуулж, сэтгvvлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг тоймлон
хvргэж байна.
-Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад найман сар өнгөрлөө. Нийгэмд хvлээгдэж байгаа олон асуудлыг шийдэхэд чухал vvрэгтэй ХАХНХ-ын яамны зvгээс энэ хугацаанд дорвитойхон ямар асуудлыг шийдээд байна?
-Манай яамны зvгээс өнгөрсөн хугацаанд хоёр vндсэн чиглэлээр vйл ажиллагаа явуулсан. Нэгдvгээрт Хvн амын хөгжлийн цогц бодлогыг төрийн зvгээс хэрхэн авч vзэж, зохицуулах талаар нэгд¬сэн төлөвлөгөө, аргачилал боловсруулахын тулд ихээхэн судалгаа хийж идэвхтэй ажил¬лалаа.
Хvн амын бvлгvvд рvv чиглэсэн томоохон ажлууд хийгдлээ. Нийт хvн амаа таван бv¬лэгт хуваан авч vзэж байна. Залуучууд, ахмад, эмэгтэйчvvд, хvvхэд гээд vндсэн дөрвөн бv¬лэг дээр нэмэгдээд нийт хvн амын дөрөв орчим хувь буюу Хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэдийн онцлогыг харгалзан vзээд тусд нь бvлэг болгон авч vзэж байгаа.
Ахмад настны vндэсний чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулж ахмад настнуудад vзvvлэх нийгмийн халамж vйлчилгээний асуудлыг цогцоор нь шийдэх vзэл баримтлалаа тодорхойлж авсан. Өнгөрсөн гурван сард Орхон аймагт эмэгтэйчvvдийн vндэсний чуулган, зөвлөлгөөнийг зохион байгуулж энэ бvлгийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар тодорхой чиглэл, дvгнэлтээ гаргасан.
-Саяхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн vндэсний чуулга уулзалт болсон байх аа. Эндээс ямар vр дvн гарсан бэ?
-Энэ таван сарын 3-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн vндэсний чуулга уулзалт, зөвлөгөөнийг анх удаа нэлээн өргөн хvрээг хамруулан хийсэн. Юуны өмнө энэ арга хэмжээ ихээхэн vр дvнтэй ажил болсныг цохон тэмдэглэж байна. Бид чинь vнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд л яриад байдаг болохоос биш тэдний амьдралын гvнд ерөөсөө нэвтэрч чаддаггvй байсан юм билээ. Ямар ч байсан бид тэдний амьдрал ахуй, хөгжлийн асуудлыг иж бvрнээр нь дорвитой өөрчлөхvйц томоохон зорилтуудаа тодорхойлж чадсан гэж бодож байгаа.
-Тэгвэл Монгол Улсын хvн амын дийлэнх хувийг эзэлдэг хvvхэд, залуучуудын талаар ямар бодлого хэрэгжvvлэхээр ажиллаж байгаа вэ?
-Энэ сарын 20-нд Залуучуудын vндэсний чуулган, зөвлө¬гөөнийг амжилттай хийж явуу묬лаа. Цаашид төр засгийн зvгээс монголын маргааш болсон залуучуудынхаа нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх бодлого, зорилтоо тодорхойлсон гэж vзэж болно. Одоо зургаадугаар сарын 9-10-нд хvvхдийн vндэсний чуулганыг хоёр vе шаттайгаар хийхээр ажлаа төлөвлөөд явж байна. Эхний өдөр хvvхдvvдийн оролцоотой, хvvхэд хөгжлийн асуудлаар чуулна. Дараагийн өдөр нь хvvхдийн эрх хамгаал¬лын талаар vvрэг хvлээсэн байгууллагуудын чуулган, хэлэлцvvлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ чуулган явагдаж дуусснаар ХАХНХ-ын яамны хувьд хvн амын хөгжлийн асуудлыг тодорхойлж, хvн амын бvлгvvд рvv чиглэсэн цогц бодлогын vзэл баримтлал ажил хэрэг болох шатанд шилжих юм.
Ирэх зургаадугаар сард тодорхой ажлын хэсгvvд гарч Хvн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажилд орно. Энэ ажлын хэсгvvд зуны гурван сар шаргуу ажиллаад ирэх есдvгээр сард Хvн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төслөө Засгийн газарт танилцуулна.
-Хоёр дахь vндсэн чиглэлийн ажил нь ямар зорилготой, хэзээнээс хэрэгжих ажил байх вэ?
-Хоёр дахь vндсэн чиглэлийн vйл ажиллагаа маань нийгмийн хамгааллын салбарын асуудал юм. Энэ чиглэлээр шинэчлэлийн зорилтуудаа өнгөрсөн онд хийсэн томоохон хурал, зөвлөлгөөнvvдээр тодорхойлон гаргасан байгаа. Нийгмийн халамж vйлчилгээний чиглэлд хамгийн гол нь зорилтот бvлгvvдийг зөв оновчтой, тодорхойлон тогтоож, тэдгээр бvлэгт хамрагдаж байгаа иргэн, өрх гэр бvлд амжиргааны наад захынх нь хэрэгцээг хангасан халамж vйлчилгээ vзvvлдэг тогтолцоог бий болгох нь шинэчлэлийн бодлогын гол зорилго юм. Энэ талаар тодорхой ажлууд эхнээсээ хийгдээд явж байгаа.
-Нийгмийн даатгалын шинэтгэлийн ажил урагшилж байна уу. Нийгэмд ихээхэн хvлээлт vvсгэсэн, чухал ажил учраас иргэд энэ талаар маш их асууж, сураглаж байгаа юм л даа?
-Нийгмийн даатгалын тогтолцоонд зайлшгvй шинэтгэл хийх цаг болсон. Энэ ажлыг гурван vе шаттайгаар хэрэгжvv¬лэхээр төлөвлөөд байна. Нэгдvгээрт Эрvvл мэндийн даатгалын тогтолцоог яарал¬тай шийдвэрлэх, хоёрдугаарт Тэтгэврийн даат¬галын тогтолцоог шинэчлэх, гуравт нь Тэтгэмжийн нэгдсэн сан бий болгож Тэтгэмжийн эрх зvйн болон бvтцийн хувьд бие даасан тогтолцоог бий болгох зорилго тавьж байгаа. Эхний vе шатны шинэтгэлийн ажлууд хийгдээд эхэлсэн.
Иргэний Эрvvл мэндийн даатгалын хуулийн төслөө өргөн бариад хэлэлцvvлгийн шатанд явж байна. Энэ хууль батлагдсанаар Эрvvл мэндийн даатгалын салбарт маш том дэвшил гарч, эрх зvйн цоо шинэ өөрчлөлт орно. Эрvvл мэндийн даатгалын бие даасан Vндэсний зөвлөлтэй болсноор даатгуулагчийг хаанд өргөмжилсөн хууль жинхэнэ утгаар хэрэгжих боломжтой болно. Ингэхийн тулд Эрvvл мэндийн даатгалыг цахим картанд шилжvvлэх ажил хийгдэнэ. Цахим карт нь нэг талдаа төлбөрийн хэрэгсэл нөгөө талдаа мэдээллийн хэрэгсэл болж Эрvvл мэдний салбар цааснаас бvрмөсөн ангижирна. Даатгуулагч бvрт мэдээллийн сан vvсгэж, цахим картан дээр нь байгаа пин кодоор нэвтэрдэг болно.
Эрvvл мэндийн салбарын хууль эрх зvй, тогтолцооны шинэтгэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны 10 сая ам.доллараар санхvvжvvлнэ. Эрvvл мэндийн даатгал, энэ салбарын шинэтгэлийн ажлыг БНСУ-ын эрvvл мэндийн салбарын туршлага дээр vндэслэн хэрэгжvvлнэ.
-Тэтгэврийн даатгалын ши¬нэтгэлийн талаар товч тайлбарлахгvй юу.Тэтгэвэрийг өв залгамжлуулах ч юм уу ар гэрийхэнд нь шилжvvлж болох хууль эрх зvйн орчин бvрэлдсэн vv?
-Тэтгэврийн даатгал гэдэг нь эв санааны нэгдлийн vндсэн дээр хэрэгждэг тогтолцоо болохоор тухайн хvний өмнөөс ар гэрийнхэнд нь ч юм уу өв залгамжлагч нарт нь буцаан олгох боломжгvй. Гэхдээ энэ талаар эхний судалгааны ажлууд хийгдэж, хууль боловсрогдох шатанд явж байгаа. Жишээ нь Давхар даатгалын хуульд тэтгэврийн хоёр хөгшний нэг нь өнгөрвөл vлдсэн нь нас барсан хvнийхээ тэтгэврийг насан туршдаа 50-100 хувь авдаг байх зохицуулалтыг тусгуулаад явж байгаа.
Хамгийн гол нь тэтгэврийн даатгалын тогтол¬цоог гурван vе шатлалтай байхаар зорьж байна. Суурь тэтгэврийн сантай болох, одоо¬гийн байгаа нэ¬рийн дансны тогтолцоог улам боловсронгуй болгох, өмчийн олон хэлбэрийн оролцоотой нэ¬мэлт тэтгэврийн сантай болъё гэсэн гурван зорилт тавьж байгаа юм.
Энэ бvхнийг хэрэгжvvлэхийн тулд Дэлхийн банктай хамтар¬сан судалгааны ажил дуусах ша¬тандаа явж байгаа.
-Хvний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө аваагvй иргэд олон байгаа. Гадаад, дотоодод байгаа мөнгөө аваагvй хvмvvсийн мөнгийг нөхөн олгохоор 2013 оны улсын төсөвт мөнгө суусан уу?
-Манай яамны хамгийн эхэнд хийсэн ажлын нэг нь энэ тухай асуудал юм. Хvний хөгжил сангийн мөнгөө дутуу авсан, бvр аваагvй хvмvvсийн нэгдсэн судалгааг гаргасан. Албан ёсны баримт бичиг нь бvрдсэн хvмvvсийн хэмжээнд тооцоо судалгаа гаргаад 2013 оны улсын төсөвт 32 тэрбум төгрөг суулгаж батлуулсан. Энэ мөнгө зургаадугаар сараас эхлээд олгогдож эхэлнэ. Яагаад гэвэл Хvний хөгжил сангийн хуримтлал одоо л бөөгнөрч эхэлж байна.
-Хойшид иймэрхvv хавтгайрсан халамжийн бодлого vргэлжлэх vv. Ер нь Хvний хөгжил сангийн 21 мянган төгрөг иргэдэд vр дvнгээ өгсөн гэж vзэж байгаа юу?
-Шинэчлэлийн Засгийн газар хойшид ийм хавтгайрсан халамжийн бодлогыг vргэлжлvvлэхгvй. Харин нэгэнт төр засгийн шийдвэр гараад ихэнх хvмvvс авчихсан учир ир¬гэдийнхээ эрх ашгийг дээдлэх vvднээс аваагvй vлдсэн хvмvvст зайлшгvй нөхөж олгоно.
Эх сурвалж
: