Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно.

2019 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар  баруун хойноос  секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр сэрүүсч 5-10 хэм, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 7-9 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …