Дуучин Б.Нацагдорж Луис Фонсигийн дүрд хувирна

Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар энэ сарын 5-нд үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх улиралд оролцож байсан шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог.

Тодруулбал,дуучин ая зохиогч Б.Нацагдорж, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин П.Баярцэнгэл, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Маралжингоо, дуучин Б.Халиун, дуучин С.Сэрчмаа, дуучин Б.Амархүү.

“Яг түүн шиг-4” шоуны эхний дугаарын салхийг хагалж алдарт дуучин бүсгүй Beyonce-гийн дүрд тун чадварлаг хувирсан дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки шоуны хамгийн хүчтэй оролцогчдын нэгээр нэрлэгдэж байна.

Тэрбээр энэ ням гаригт гарах шинэ дугаарт Пуэрто-Рикогийн поп дуучин Луис Фонсигийн дүрийг бүтээхээр сугалсан.

Пуэрто-Рикогийн поп дуучин Луис Фонсигийн Дэдди Янкитай хамтран дуулсан “Despacito” дуу youtube-ийн хамгийн өндөр хандалттай дуугаар шалгараад байгаа билээ.

Дуучин Луис Фонси реппер Дэдди Янкитай хамтран энэ дууг анх дуулахдаа ингэж дэлхийг байлдан дагуулна чинээ мөрөөдөх байтугай төсөөлөөгүй аж. “Despacito” дууны шүлэг нь янаг тачаангуй, эрэгтэй, эмэгтэй хүний нэгнээ хүсэмжилсэн өнгө аясыг илэрхийлсэн бөгөөд романтикаар, зөөлнөөр, удаанаар тэмүүлэх гэсэн өнгө аясыг илэрхийлэхдээ эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан утга агуулгыг гаргажээ.

Дуучин, ая зохиогч Б. Нацагдоржийг Луис Фонсигийн дүрд хэрхэн хувирахыг 5-р сарын 12-нд үзэгчдийн хүртээл болох шинэ дугаараас харах л үлдлээ.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …