Өчигдөр үдээс хойш хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Манай улсад мөрдөгдөж буй тамхины хууль мөн хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай асуудлаар хэлэлцжээ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид 2003 онд нэгдсэн бөгөөд 2005, 2012 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар конвенцийн хэрэгжилтийг хангаж иржээ.
Засгийн газраас тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах Протоколыг 2007 онд Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн оролцогч талуудын 2 дугаар бага хурлаар байгуулсан бөгөөд тус нэгж нь Поротоколын төслийг 2012 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн 5 дугаар бага хурлаар хэлэлцүүлж батлуулжээ.
Манайд хэргэжих гэж буй уг төслийг дэлхийн 140 гаруй орны төлөөлөгч санал нэгтэй баталсан юм.
Одоо хэлэлцэж буй тамхины конвенцийн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асуухад үг хэлэх гишүүн гараагүй тул Протколд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Ирэх оноос тамхины хууль бус худалдааг зогсоох шинэ хяналтын хууль хэрэгжиж эхлэх юм байна.