Тавантолгойн ордыг түшиглэн эхний ээлжид 450 мВт цаашлаад 1200-1400 МВт хүчин чадал бүхий томоохон цахилгаан станцыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.
Тэгвэл цахилгаан станцыг барих сонгон шалгаруулалтад Японы “Marubeni” корпорац, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУ-ын “Posco Energy” компанийн хамтарсан нэгдэл шалгарч үлдээд байгаа ажээ.
Сонирхуулахад, 2016 онд цахилгаан станцын 50 мВт бүхий хүчин чадалтай эхний блок ашиглалтанд орох юм байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн талбайд барих уг цахилгаан станц нь нэг тэрбум ам.долларын өртөгтэй босож байгаа гэнэ. Тус станц нь нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах төдийгүй “Оюутолгой” ордод цахилгаан нийлүүлэх аж.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
