“Улаанбаатар марафон” энэ сарын 18-нд болно

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болдог. Мөн тус өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 18-нд болно.

“Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга иргэн хамрагдсан бол өнгөрсөн жил мөн хотод болон орон нутагт ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцож байсан аж.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …