Нийслэлийн хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах комиссын II хурал боллоо

Нийслэлийн тооллогын комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг  нээж Нийслэлийн тооллогын комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үг хэлэв. Тэрээр Нийслэлийн тооллогын комиссын гишүүд, дүүргийн тооллогын комиссын дарга нарт хандан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгч, ХАӨМС-гийн баяжилт, үнэн бодит байдалд онцгой анхаарч, шат шатандаа хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.

Тус хуралдаанаар Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын нарийн бичгийн дарга, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын мэдээлэл цуглуулалт, хамрах хүрээ, арга аргачлал, тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, харилцан санал солилцов.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг анх удаа тооллогын мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар буюу нийт хүн амын 10 хувийн мэдээллийг уламжлалт цаасан суурьтай асуулгаар айл өрхөөр орж мэдээлэл цуглуулах, үлдсэн 90 хувийн мэдээллийг төрийн байгууллагуудын мэдээллийн санг уялдуулах байдлаар бүртгэлд суурилан мэдээлэл боловсруулах аргаар явуулах юм.

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …