Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны төгсгөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх тухай тогтоол гаргалаа.
Эл хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсон тул энэ сард багтаан нэгдсэн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэн хүргүүлэх шаардлагатайг Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулга хийх үеэрээ онцолсон юм.
Мөн зарим шашны байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлолоо. Ээлжит XXV хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ