Тэрбумаар нь завшсан”МИАТ”-ийн захирлуудыг ирэх даваа гаригт шүүнэ

miat_1 Монголын иргэний агаарын тээврийн захирлаар ажиллаж байсан эрхэмүүд “Дайны эрсдэлийн даатгал” нэрийдлээр их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад байгаа.

МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтох, “Транс трейд Би Би Эс Би” ББСБ-ын захирал Н.Гантөмөр, “Голомт” банкны “Солонго” салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх шүүн хэлэлцэх юм. Тус шүүхээс ирэх долоо хоногт шүүх хурлыг явуулахаар товлож, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангийн хурлын танхимд ирэх хийхээр болсон байна.

Энэ хэрэгт  МИАТ-ын гүйцэтгэх захиар Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримт хангалтгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон юм.

Шүүх хурлыг хаалттай явуулах ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд …