
“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Эндемол Шайн” группын албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг үзэгчдийн хүртээл болгоод гурван улирал өнгөрсөн. Тэгвэл хүлээлт ихтэй байсан шоуны шинэ улирал тавдугаар сарын 5-наас үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Энэ удаа өмнөх гурван улирлын нэвтрүүлгийн 24 уран бүтээлчээс сонгогдсон найман шилдэг оролцогч өрсөлдөж буйгаараа онцлогтой.

Тэгвэл шоуны гурав дахь дугаар өчигдөр /2019. 05.19/ үзэгчдийн хүртээл болж дуучин Б.Нацагдорж буюу Наки ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Тэрбээр ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэрийн “Heaven” дууг гайхалтай амилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Сонирхуулахад, тэрбээр өмнөх дугаарт “Luis Fonsi”-гийн “Despacito” дуугаар дугаарын ялагчаар шалгарч дөрвөн сая төгрөгийн эзэн болсон билээ. Шилдэг найман оролцогчид дараагийн дугаарт хос үзүүлбэрийг үзүүлэх аж.
А.Баярцэнгэл- “Sam Smith

Г.Сүндэрмаа- Г.Батбаяр

Б.Амархүү- “Marilyn Manson”

С.Сарнай- “X Japan” хамтлаг

Т.Бархүү- “Anastacia”

Б.Нацагдорж буюу Наки- Тэнгэр

Б.Маралжингоо- “Childish Gambino”

Б.Халиун- “Jenifer Lopez”

\

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл