“Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг нээлтээ хийлээ

“Шинэ үе” продакшны шинэ уран бүтээл болох Хятадын нэрт зохиолч Цао юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-нд нээлтээ хийлээ.

“Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, жүжгийн гол дүрд Төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУСТА Д.Оюунтуул,Х.Бат-Ундрал,жүжигчин Б.Баяржавхлан нар тоглосон байна. “Буйд нутаг” жүжгийн продюсероор гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо ажиллаж мөн туслах дүрийг бүтээжээ.

Нээлтийн үеэр Зохиолч Цао Юй-гийн талаар жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Цао Юй-г Хятадын Шекспир ч гэж нэрлэдэг. Зохиолууд нь жүжигчдээс их ур чадвар шаарддаг. Бидний амьдралын хамгийн нандин утсыг хөндөж бичдэгээрээ алдартай. Бид онгон зэлүүд газрыг хараад сайхныг нь магтаж, дуу алддаг. Тийм зэлүүд буйд нутагт хүмүүс амьдраад ирэхээр тэнд ямар сэтгэлтэй хүмүүс амьдарснаар нь тэр газрын өнгө тодорхойлогддог” гэж ярьсан юм.

Тоглолт 2019 оны 5-р сарын 18-с эхлэн өдөр бүр 20:00 цагаас тоглоно.Тоглолтын тасалбар Соёлын төв өргөөний билетийн кассаар борлуулагдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …