“Монгол HD” ТВ-ийн захирал Ч.Номин дэлхийн удирдагч эмэгтэйчүүдийн нэгээр шалгарчээ

fМонгол HD телевизийн захирал Чинбатын Номинг Hollywood Reporter сониноос дэлхийн телевизийн салбарт нөлөө бүхий удирдагч эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор орох нэгэн хэмээн үнэлжээ. Энэ нь зөвхөн Монгол HD телевизийн хувьд бус манай улсын нэр хүндийг тодорхойлсон томоохон үйл явдал юм.

      Монгол гэх шинэлэг телевиз нь 2009 оны 9 сарын 10-нд албан ёсны нээлтээ хийсэн Монголын анхны HD телевиз болон мэндэлсэн. Уг телевиз нээгдсэн цагаасаа эхлэн, нэвтрүүлэг, киноны дуу оруулалт зэргээрээ үзэгчидын талархалыг хүлээж бусад арилжааны телевизүүдээс ялгарахаар гэдгээ баталсан.

     Анх олон улсын стандартын дагуу тоноглосон шууд нэвтрүүлгийн хоёр студи, 600 цагийн багтаамжтай хоёр сервер, дуу оруулалтын  2 студи, эвлүүлгийн 8 цэг бүхий өөрийн телевизийн байрнаас 11 Гигагерцийн давтамжтай радио релейний дамжуулах станцыг ашиглан  Оросын мэргэжилтнүүдтэй хамтран босгосон  Чингэлтэй уулан дахь  58 метр өндөр цамхагт байрлах  10 киловаттын  хүчин чадалтай нэвтрүүлэх станцаар дамжуулан Улаанбаатар хотод цацаж эхэлсэн.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Өнөөдөр “Монгол бахархлын өдөр”

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-нд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын …