Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин хулгайлах нь ихэсчээ

pСүүлийн үед авто машины хулгай, эд ангийн нь тонох гэмт хэрэг ихээр гарах болсон байна. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд автомашин хулгайлсан тохиолдол хэд хэд бүртгэгдээд байгаа ажээ.

Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр БГД-ийн есдүгээр хорооны II байрны гаднаас иргэн 34 настай эрэгтэй Б-н Toyota Cresta автомашиныг иргэн 17 настай эрэгтэй нь түлхүүр тааруулан хулгайлсан байжээ.  Мөн БЗД-ийн 27-р хорооны иргэн 64 настай эмэгтэй Б-н Мазда Демо автомашиныг 13 настай эрэгтэй Ж нь түлхүүр тааруулан хулгайлсныг БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Тиймээс ард иргэдийг автомашиндаа дохиолол хамгаалалт суурилуулан, анхаарал сэрэмжтэй байж олон цагаар автомашинаа эзэнгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …