Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Гэр бүл хүчирхийлэл хүүхэд хамгааллын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, Хүүхдийн сантай хамтран “Зөв тусгал” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа билээ.
Энэхүү хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар тогтоосон байна. Учир нь хүүхдийн хүчирхийллийн дийлэнх хувийг хойд эцэг, эх, хамаатан садан, ойрын төрлийн хүмүүс үйлддэг болох нь өнгөрсөн хугацаанд тогтоогджээ.
“Зөв тусгал” аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хамт олноороо нэгдэж хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна.
Зөв тусгал хөдөлгөөний шинэ уран бүтээлийн нээлт өчигдөр /2019.05.21/ Гэгээнтэн цогцолборт боллоо.”Ахиж хоёулаа муудахгүй шүү” нэртэй шинэхэн уран бүтээлийг дуучин Ука, Thunder нар хамтран дуулж, энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан юм.