Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд бүх нийтийн их цэвэрлэгээг 7 хоног бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Тодруулбал, Зуслан ногоон бүс, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор энэ бямба гаригт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Засаг даргын дэргэдэх харьяа хэлтэс, албад, 28 хорооны ажилтан, албан хаагчид болон нийтлэг үйлчилгээний газруудын үйлчлэгчид оролцох юм. Иймд иргэд та бүхэн зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу. Түүнчлэн Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээнд оролцохыг хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн 51-266579 дугаартай холбогдоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …