Энэхүү арга хэмжээг нийслэлийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа тухайн байршлууд дээр нийслэлийн өдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 29-нд зохион байгуулах, цаашид жил бүр уламжлал болгоход та бүхний оролцоо, санаачилга нэн чухал байна.
Та бидний хамтын хүчээр зохион байгуулах хямдралтай худалдаа нийслэлийнхэнд санхүүгийн бодит хэмнэлт болж орлого багатай өрхийн амьжиргаанд нэмэр хандив үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхнийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэхүү зохион байгуулалттай арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсье.
“Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” сэдэвт худалдаа үйлчилгээ зохион байгуулж байгаа ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагаа, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний шинэлэг, дэвшилтэт хэлбэр, манлайллыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэглэгчид, олон нийтэд сурталчлан, бүх талаар дэмжиж ажиллах болно.