Үндэсний спортын гавьяат тамирчин, даян аварга, ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамьянгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр /2019.05.26/Монгол бөхийн өргөөнд боллоо.
Уг барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, улсын начин Д.Анар үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын арслан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Б.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан М.Бямбадорж нар үлдэж, аваргын наадмын хишиг хүртлээ.